images

140 гаруй жил баригдаж буй Ариун гэр бүлийн сүмийн барилгын ажил дуусаж байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-10-03


   140 гаруй жил баригдаж байгаа Испанийн Барселон дахь "Ариун гэр бүлийн сүм"-ийн зургаан төв цамхгийн дөрөвийг бүрдүүлдэг Евангелийн цамхагууд баригдаж дууссан тухай CNN мэдээлэв. Тодруулбал өнгөрсөн сарын 27-нд Евангелийн гэгээн Матью цамхагт хүний ​​нүүр хөрөг суулгаж, дараа нь Евангелийн гэгээн Иоханы цамхагт бүргэдийн хөшөөг суурилуулснаар барилгын ажлаа дуусгаснаа зарласан байна. Өнгөрсөн жил Евангелийн гэгээн Лук цамхаг болон гэгээн Маркийн цамхагийг барьж дуусгасан юм. Хоёр цамхагийн орой дээр сайн мэдээг түгээгчдийн бэлгэдэл болсон далавчтай бух, арслангийн хөшөөг байрлуулсан байна. Эдгээр дөрвөн цамхаг 135 метрийн өндөртэй  юм. Одоо 172 метрийн өндөртэй Есүс Христийн цамхаг үлдээд байгаа бөгөөд үүнийг төлөвлөсний дагуу 2026 онд барьж дуусгавал Ариун гэр бүлийн сүм баригдаж эхэлснээс хойш 144 жилийн дараа бүрэн дуусах ажээ. Тус сүм ирэх сарын 12-ны өдөр дөрвөн цамхаг барьж дууссаны дурсгалд зориулсан мөргөл үйлдэхээр төлөвлөж байна. Тус сүмийн барилгын ажлыг 1882 онд Франциско де Паула дель Виллар и Лозаногийн санаачилгаар эхлүүжээ. 2026 онд барилгын ажил бүрэн дуусахад Ариун гэр бүлийн сүм нь дэлхийн хамгийн өндөр сүм болох юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.