images

Х.Баянмөнх аварга нийслэлийн 23 дахь “Хүндэт иргэн” болов

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-11-05


 

 Монгол улсын Хөдөлмөрийн баатар, дархан аварга Х.Баянмөнхөд “Нийслэл хотын Хүндэт иргэн”-ий өргөмжлөлийг нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар гардуулан өгөв. Уг шагналыг улс, нийслэлийн төлөө хүндтэй үүрэг гүйцэтгэсэн эрхмүүдэд олгодог билээ. Уг өргөмжлөлийг маршал Г.К.Жуков, сансрын нисэгч Ж.Гүррагчаа, В.А.Джанибеков тэргүүтэй 22 эрхэмд олгож байсан бөгөөд өнөөдөр ийнхүү 23 дахь хүндэт иргэн тодорлоо. Х.Баянмөнх аварга нь 1972, 1990 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын депутатаар сонгогдон ажиллаж байжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.