images

Япон улсад аялах жуулчдын тоо 10 дахин нэмэгджээ    

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-11-05


     Япон улс цар тахлын дэглэмээ сулруулж эхэлснээс хойш тус улсад зорчих жуулчдын тоо эрс нэмэгджээ. Гэвч аялал жуулчлалын салбарт ажиллах хүн хүч ихээр дутагдалтай байгаа нь хүндрэл үүсгэж болзошгүй байгаа тухай "Нихон Кейзай" сонин мэдээлжээ. Тус улсын Аялал жуулчлалын газрын гаргасан судалгаагаар 10 дугаар сард Япон улсыг зорьж очсон жуулчдын тоо 200 мянга хүрч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад даруй 10 дахин нэмэгджээ. Япон улс саяхан гадаадын 68 орны иргэдэд үүд хаалгаа нээж чөлөөтэй зорчих боломж олгосон бөгөөд цаашид жуулчдын тоо тасралтгүй өсөх хандлагатай байгаа ажээ. Үүнээс гадна тус улсын Засгийн газраас дотоодын аялал жуулчлалыг нэмэгдүүлэх үүднээс “Дотоодын аялалыг дэмжих” бодлого гарган дотоодын аялагчдадаа үйлчилгээний хөнгөлөлт, хямдралын үйлчилгээ үзүүлж эхэлснээр дотоодын аялал мөн ихээр нэмэгдсэн байна. Байгалийн үзэсгэлэнт газраараа алдартай Окинава мужийн нэгэн зочид буудлын албаны хүн тус сонины сурвалжлагчид хэлэхдээ “Гадаад, дотоодын жуулчдын тоо маш ихээр нэмэгдсэн. Бид хүчин чадлаа 100 хувь дайчлан өндөр ачаалалтай ажиллаж байна” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.