images

ЕБС-ийн 15 багш олон улсад багшлах эрхтэй болно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-11-05


    ЕБС-ийн англи хэлний багш нарт олон улсад багшлах "TESOL" зэрэг олгох сонгон шалгаруулалт өнгөрсөн сард гурван үе шаттай болж өндөрлөлөө. Сонгон шалгаруулалтад 21 аймаг, 9 дүүргээс нийт 115 хүсэлт ирүүлснээс нэгдүгээр шатанд 59 багшийг шалгаруулсан байна. Нэгдүгээр шатандаа оношлох үнэлгээний шалгалтад оролцсон багш нар дараагийн шатанд эсээ бичлэгийн шалгалтанд орж 26 багш шалгарч үлджээ. Сүүлийн шатанд хоёр удаагийн ярилцлага хийж 15 багшийг сонгож авчээ. Эдгээр шалгарсан багш нарыг тодорхой хөтөлбөрийн дагуу сургалтанд хамруулж, зэрэг олгох ажээ.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.