Аргентин: Найман давхрын тагтнаас дүүжлэгдсэн хүүхдийг аварчээ
Анд нөхдийн мэдээ
2023-10-02
Аргентин улсад ачааны машины жолооч орон сууцны 8 дугаар давхрын тагтны хаалт торноос дүүжлэгдэж байсан 11 настай хүүг аварчээ. Тодруулбал өнгөрсөн сарын 29-ны өдөр хүнд даацын ачааны машины жолооч Родриго тус улсын Росарио хотоор дайран өнгөрч явах үедээ нэгэн хүү орон сууцны тагтнаас дүүжлэгдсэн байхыг олж харсан байна. Хоёр хүүхдийн эцэг Родриго ямар ч байсан хүүхдийг аврах ёстой гэж бодон машинаа зам дээр орхиод хамт явсан хүнтэйгээ цуг орон сууц руу ороход 15 настай ах нь цонхны торон хаалтын гадна дүүжлэгдсэн дүүгийнхээ гараас зуурсан байжээ. Тэд яаравчлан торыг тасалж бяцхан хүүг аварсан байна. Цонхнооос дүүжлэгдсэн 11 настай аутизмтай хүү нэлээд сульдсан шинжтэй унахад бэлэн байсан тухай жолооч эр ярьсан байна. Тэрбээр “Хүүхэд чанга уйлж, түүний гараас зуурсан ах нь мөн тусламж эрэн уйлж байсан. Хүүхдийг аварсны дараа би ч бас тэсэлгүй уйлсан” гэжээ. Хүү юуны учир цонхны хаалт торыг гадна гарч дүүжлэгдсэн нь талаар мэдээлээгүй байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.