images

Энэ жилийн Нобелийн энх тайвны шагналыг хэн хүртэх вэ?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-10-02


   Нобелийн энх тайвны шагнал нь дайн самуун, өвчин тахлыг үл харгалзан хүн төрөлхтний аз жаргал, сайн сайханд хувь нэмрээ оруулсан хүмүүст хүндэтгэл үзүүлж олгодог дэлхийн хамгийн нэр хүндтэй шагнал юм. Энэ жил Нобелийн хороо  2-ны өдөр Физиологи, Анагаах ухааны шилдгийг, 3-ны өдөр Физикийн салбарын, 4-ний өдөр Химийн салбарын,  5-ны өдөр Утга зохиолын салбарын, 6-ны өдөр Энх тайвны шагналтныг, 9-ний өдөр Эдийн засгийн салбарын шилдгийг тодруулах ажээ. Энэ жилийн Нобелийн энх тайвны шагналыг хэн хүртэх нь хүмүүсийн анхаарлыг ихээр татаж байна. “Reutersагентлагийн мэдээлснээр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский энэ жилийн Энх тайвны шагналд нэр дэвшигчээр нэрлэгдсэн байна. Гэсэн хэдий ч дайн үргэлжилж байгаа тул В.Зеленскийн шагнал хүртэх магадлал бага гэж үзэх шинжээчид байна. Мөн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины төмөр нударгатай засаглалын эсрэг зогссон Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный Энх тайвны шагналд яригдаж байгаа ч түүнийг энэ шагналыг хүртэх магадлал тийм ч өндөр биш гэж шинжээчид үзэж байна. Учир нь Энх тайвны шагналыг 2021, 2022 онуудад жил дараалан Оросын тэрс үзэлтэн нарт олгосон юм. Үүнээс гадна Хятадын Уйгурын цөөнхийн эрхийн төлөө тэмцэгч Илхам Тохти, Ираны эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Наргес Мохаммади, Афганистан дахь Талибаны дэглэмийг эсэргүүцсэн сэтгүүлч Махбуба Серраж нар мөн тус шагналыг хүртэх магадлалтай талаар яригдаж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.