images

Хөвсгөлийн 18 баг сүлжээтэй болно

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2022-11-05


     Өнгөрсөн онд хөдөөгийн багуудыг үүрэн холбооны сүлжээнд холбох ажлыг хэрэгжүүлэхээр улсын төсөвт оруулсан билээ. Энэ хүрээнд “Цахим Хөвсгөл” хөтөлбөрийн дагуу Хөвсгөл аймгийн 10 цэгт үүрэн холбооны дэд бүтэц барьж сүлжээтэй болгожээ. Мөн гурван сумын багт дэд бүтэц бүрэн хийгдэж дууссан бөгөөд ирэх онд сүлжээний тохиргоо хийж бүрэн ашиглалтад оруулах гэнэ. Мөн энэ оны улсын төсөвт найман цэгт үүрэн холбооны сүлжээ оруулахаар төлөвлөөд байснаас дөрвөн багын үүрэн холбооны сүлжээний ажил бүрэн хийгдэж дууссан байна. Үлдсэн багуудын дэд бүтэц, сүлжээний ажил одоо хийгдэж байгаа бөгөөд ирэх хавар ашиглалтад орно.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.