images

БНХАУ-д анх удаа гадаадад үйлдвэрлэсэн вакцин тариулна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-11-05


     Дэлхий даяар цар тахал дэгдэж эхэлснээс хойш БНХАУ дотооддоо анх удаа гадаад улсад үйлдвэрлэсэн вакцин тариулахыг зөвшөөрөв. Reuters агентлагийн мэдээлснээр өчигдөр тус улсад айлчилсан ХБНГУ-ын канцлер Олаф Шольц хэвлэлийн бага хурал дээр “Хятад улс дотооддоо ажиллаж амьдарч буй гадаадын иргэдэд Герман улсад үйлдвэрлэсэн файзер вакцин хийлгэж болохыг зөвшөөрнө” хэмээн мэдэгджээ. Канцлер цаашид Хятадын дотоодын иргэд ч энэхүү вакциныг чөлөөтэй хийлгэж болох байх гэж найдаж буйгаа илэрхийлэв.  БНХАУ болон ХБНГУ ковидийн эсрэг хамтран тэмцэхээ илэрхийлж цаашид энэхүү цар тахлыг бүрмөсөн устгахад хамгийн үүрэг, хариуцлага хамгаас чухал болохыг онцолжээ. Канцлерийн энэхүү мэдэгдлийн дараа BioNTech-ийн албаны хүн мөн мэдэгдэл хийж “Файзер вакциныг нэн даруй БНХАУ-д нийлүүлэх болно” гэжээ. БНХАУ дотооддоо үйлдвэрлэсэн синофарм, синовэк вакцин нь өвчтөнд үйлчлэх үр дүнгийн хувьд хүссэн хэмжээнд хүрдэггүй. Тэд гадаад вакцин хэрэглэхгүй цаг алдсанаас болж дотооддоо дэгдсэн цар тахлын голомтыг бүрэн хянаж чадахгүй байна хэмээн холбогдох мэргэжилтнүүд шүүмжилж байсан удаатай. Тэгвэл одоо Хятад улсын нутагт анх удаа гадаад вакцин хэрэглээнд орох болжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.