images

Хуванцар хог хаягдлаар босгосон хамгийн том пирамид

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2022-11-05


     Энэ жил COP27 буюу дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг НҮБ-ын суурь конвенцид нэгдэж үүрэг хүлээсэн орнуудын уулзалт Египетэд болно. Үүнтэй холбогдуулан байгаль орчныг хамгаалах чиглэлд олон нийтийн анхаарлыг хандуулах үүднээс Египетийн Шарм-эль-Шейх хотод нэг удаагийн хуванцар хог хаягдлаар томоохон пирамид босгожээ. Энэхүү хуванцар пирамид нь 20 тонн жинтэй бөгөөд гурван давхар байшингаас өндөр аж. Уг ажлыг 100YR CLEANUP  хөдөлгөөнийг эхлүүлээд буй “The Hidden Sea” болон “Zero Co” компаниуд санаачлан хэрэгжүүлжээ. Тус хөдөлгөөнийнхөн нэг жилийн дотор нэг сая ам.доллар босгоод цаашид зуун жилийн хугацаанд жил бүр 15 сая хуванцар хог хаягдлыг далайгаас цэвэрлэх зорилготой байгаа ажээ. “The Hidden Sea” компани нь Австарлид тансаг зэрэглэлийн виноны үйлдвэрлэл эрхэлдэг бөгөөд “Энэ вино далайг аварна” гэсэн уриатай аж. Мөн тус компани “Манайхаас нэг шил вино авахад бид 10 ширхэг хуванцар далайгаас гаргаж дахин боловсруулна” хэмээн мэдэгджээ. Өнгөрсөн хугацаанд 17 сая гаруй хуванцар сав далайгаас гаргасан бөгөөд цаашид нэг тэрбумыг цэвэрлэх зорилготой юм байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.