Мишель Обама ерөнхийлөгчид нэр дэвших үү?
Анд нөхдийн мэдээ
2023-09-27
Ирэх оны арваннэгдүгээр сард болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Жо Байдены оронд Ерөнхийлөгч асан Барак Обамагийн эхнэр Мишель Обама нэр дэвшиж магадгүй гэсэн таамаг гарсан байна. Саяхан Дональд Трамп болон Жо Байден нарын дунд хийсэн олон нийтийн санал асуулгаар Ардчилсан намаас өөр хүн нэр дэвшүүлэх тухай яриа гарч, үүнд Мишель Обамагийн нэр яригдаж байгаа ажээ. Бүгд найрамдах намын сенатор Тед Круз нэвтрүүлэгт оролцохдоо "Ерөнхийлөгч Байден 2024 оны ерөнхийлөгчийн сонгуулийг орхино гэдэгт би итгэж байна" гээд Ардчилсанд нам Мишель Обама гэх боломж бий хэмээсэн байна. Улмаар "Миний бодлоор Ардчилсан нам Жо Байденыг орхиж, Мишелийг бүхээгт суулгасан нь дээр” хэмээн шуудхан өгүүлсэн байна. Мөн хар арьст эмэгтэй нэр дэвшигч Африк-Америк эмэгтэй сонгогчдын саналыг авах давуу талтайг хэлжээ. Вашингтон Пост болон ABC агентлагуудын 15-20-ны өдрүүдэд АНУ даяар 1006 сонгогчийн дунд явуулсан санал асуулгын дүнгээс үзэхэд судалгаанд оролцогчдын 74 хувь нь өдгөө 81 настай Байденыг хоёр дахь удаагаа нэр дэвшихэд хэтэрхий өндөр настай гэж хариулжээ. Харьцуулбал Мишель 59 настай, Байденаас бүх талаар илүү бөгөөд тэргүүн хатагтай асан хүний хувьд бат бөх суурьтай гэж дүгнэсэн байна. Ирэх оны ерөнхийлөгчийн сонгуульд Мишель зөвхөн Ардчилсан нам дотроо төдийгүй Трампын эсрэг хүчтэй өрсөлдөгч байх болно гэсэн дүгнэлт гарчээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.