images

Кувейт руу халал аргаар бэлтгэсэн хонь, ямааны мах экспортлоно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-11-04


     "Мал амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлоход тулгарч буй асуудал, гарц шийдэл" хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Энэ үеэр Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Батчулуун “Манай улс мал амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг 24 улсад экспортолж байгаа. Одоогоор 3600 орчим тонн мах экспортолжээ. Энэ бол чамлахаар тоо. Тиймээс цаашид энэ тоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Мөн Азийн орнууд болох Вьетнам, Малайз, Тайланд улстай мал эмнэлгийн олон улсын гэрчилгээний дагуу хэлэлцээр хийнэ. Цаашлаад Кувейт улс руу малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн ялангуяа халал аргаар бэлтгэсэн хонь, ямааны мах экспортлохоор хэлэлцээр хийсэн маань амжилттай болсон. Халал гэдэг нь стандартаар төхөөрсөн мах бөгөөд, цусгүй байдаг учраас шингэн ягаан өнгөтэй, цус хурдаггүй, удаан хадгалахад өнгө нь харлаж өөрчлөгддөггүйгээрээ онцлог" гэв. Мөн Мал эмнэлгийн ерөнхий газраас мах экспортлогч компаниудын хүсэлт, ОУ-ын гэрчилгээ, холбогдох бичиг баримтуудыг энэ 11 дүгээр сард багтаан цахимаар хүлээн авдаг болохоор бэлтгэж байгаа аж. Ингэснээр төрийн байгууллагууд хоорондын зөвшөөрөл бичиг баримтыг заавал аж ахуйн нэгжээс биечилж авахгүйгээр шууд нэг платформоос авах юм.

     Өнөөдрийн хэлэлцүүлэгт Гаалийн ерөнхий газар, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, экспортлогч 60 гаруй иргэн, аж ахуй нэгжийн төлөөлөл оролцсон байна.

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.