Өврийн дэвтэртэй хороо
Чихэнд чимэгтэй
2023-09-27
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны засаг дарга Д.Амаржаргалын санаачилгаар тус хороо иргэдийн өврийн дэвтэр бий болгосон байна. Товчхон дурдвал өврийн дэвтэр гэдэг нь тус хорооны мэдээллийн нэгдсэн сан ажээ. Тус өврийн дэвтэр дотор хорооны танилцуулга, хорооны ажлын албаны танилцуулга, шаардлагатай утасны жагсаалт, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх зааварчилгаа, анхааруулга зэрэг иргэдэд нэн даруй шаардлагатай мэдээллүүд багтсан байна. Тухайлбал өврийн дэвтрийн хамгийн арын нүүрэн дэх QR кодыг уншуулахад шууд тус хорооны фэйсбүүк пэйжтэй холбогдох юм. Мөн тэнд байршуулсан гамшиг ослоос урьдчилан сэргийлэх тухай зөвлөмжийн "Бэлэн бай" QR кодыг уншуулахад Онцгой байдлын ерөнхий газрын цахим хуудастай холбогдох бөгөөд тэндээс шаардлагатай мэдээлэлтэй танилцаж болохоор хийгдсэн ажээ. Цаг үеэ дагаад цахим хэрэглээ хөгжсөн энэ үед мэдээллийг хорооны фэйж хуудсанд байршуулсан нь иргэдэд илүү түргэн шуурхай хүргэх нөхцлийг бүрдүүлж буй ажээ. Хорооны нэгдсэн мэдээлийн сан болсон энэхүү өврийн дэвтэрийг бий болгож иргэдэд түргэн шуурхай мэдээлэл хүргэх цахим хэрэглээг ийнхүү оруулсанд хорооны иргэд ам сайтай байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.