Тэйлор Свифтийн тоглолтын бичлэг дэлхийн 100 гаруй орны кино театраар гарч эхэлнэ
Анд нөхдийн мэдээ
2023-09-27
АНУ-д нэр хүндийнхээ оргилд хүрсэн поп од Тэйлор Свифтийн тоглолтын бичлэг Хойд Америк төдийгүй дэлхийн 100 гаруй орны кино театруудын дэлгэцнээ гарах гэж байна. Тус улсын кино театрын сүлжээ болох AMC өчигдөр мэдээлэл хийж "Тэйлор Свифтийн дээд амжилт тогтоосон "The Eras Tour" тоглолтын бичлэг ирэх сарын 13-ны өдөр дэлхийн 100 гаруй оронд нэгэн зэрэг гарна" гэжээ. Т.Свифт өөрөө мөн цахим хуудсаараа дамжуулан "The Eras Tour" концертын дүрс бичлэг 10-р сарын 13-нд дэлхийн бүх кино театруудаар албан ёсоор гарах болсныг дуулгахад үнэхээр таатай байна" хэмээн нийтэлсэн байна. AMC одоогоор дэлхийн 7500 орчим кино театрыг төлөөлсөн операторуудтай гэрээ байгуулахаар ярилцаж байгаагаа мэдэгдэв. Европт бол “Odeon Cinema”-гийн бүх салбараар дэлгэцнээ гарах ажээ. Тасалбарын үнэ улс орон бүрт өөр өөр байх аж. Тухайлбал АНУ-д насанд хүрэгчдийн тасалбар 19.89 доллар, хүүхэд эсвэл ахмад настны тасалбар 13,13 долларын үнэтэй зарагдана. Өнгөрсөн сарын 31-нд кино театрын тасалбар захиалж эхэлснээс хойш хэдхэн цагийн дотор ихэнх театруудын тасалбар зарагдаж дууссан байна. Тухайн өдөр AMC-ийн АНУ дахь тасалбарын орлого 26 сая доллар байсан нь тус компанийн 103 жилийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт юм. АНУ-ын эдийн засгийн мэдээллийн CNBC телевиз энэхүү тоглолтын бичлэг эхний долоо хоногтоо 100 сая доллар олно хэмээн таамаглажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.