Грект сүрэг хонь мансуурчээ
Анд нөхдийн мэдээ
2023-09-27
Саяхан Грекийн Фессали мужийн Алмирос хотод сүрэг хонь хүлэмжинд орж 100 кг марихуан идсэн хэрэг гарсан тухай “Greek City Times” сонин мэдээлэв. Тус улсад эмнэлгийн зориулалтаар каннабис, марихуан тариалахыг хуулиар зөвшөөрдөг ажээ. Энэ сарын эхээр тус бүсийг дайрсан Даниел хар салхинд туугдсан хонин сүрэг хүлэмжинд орсон гэж үзэж байна. Энэхүү хар салхины улмаас тус улсад их хэмжээний үер болж, 100 мянга гаруй мал, амьтан эндсэн байна. Тус хүлэмжид эмнэлгийн зориулалтаар марихуан тариалж байсан ажээ. Цаг агаарын байдлаас үүдэн үер бууж, бас хэт их халууны улмаас хүлэмжийн тариалан төдийлөн их үлдээгүй байсан аж. Хүлэмжийн эзэн “Би уйлах уу, инээх үү гэдгээ мэдэхгүй байна. Үнэнийг хэлэхэд юу гэж хэлхээ ч мэдэхгүй байна” гэжээ. Улмаар тэрбээр хонинууд элдэв сонин авир гаргаж байхыг харсан ч ийм юм болсон гэж төсөөлөөгүйгээ хэлжээ. Мөн тэрбээр хонинууд дээр дээр үсрэн тоглож байхыг хүмүүс олж харснаа өөрт нь хэлсэн тухай мөн өгүүлсэн байна. Нөгөө талаар дэлхий даяар амьтад марихуанд донтох тохиолдол нэмэгдсээр байгаа аж. Америкийн Амьтан хамгаалах нийгэмлэгийн мэдээлснээр сүүлийн таван жилийн хугацаанд марихуанд донтсон нохойн тоо нэгэнт огцом өсчээ. Каннабисыг Канад, АНУ-ын зарим хэсэгт хууль ёсны болгосноор нохойнууд хаягдсан каннабис идэх, каннабис агуулсан цөцгийн тос идэх тохиолдол нэмэгдсээр байгаа аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.