Австрали улс III Чарльз хааны хөрөг бүхий зоосон мөнгө гүйлгээнд гаргана
Анд нөхдийн мэдээ
2023-09-26
Австрали улс тус улсын хууль ёсны төрийн тэргүүн III Чарльз хааны хөрөгтэй зоос гүйлгээнд гаргахаар болов. Тус улсын Сангийн дэд сайд Эндрю Ли өнөөдөр ABC телевизэд ярилцлага өгөхдөө, "200-300 мянган зоос хэвлэхэд тэнцэхүйц хэвэнд туршилт хийж дууссан бөгөөд хааны хөрөгтэй зоосыг энэ онд багтаан гаргана" гэсэн байна. Улмаар Австраличууд хааны хөрөгтэй зоосыг анх удаа харах гэж байгааг онцолжээ. Тус улсад албан ёсоор найман төрлийн зоос байдаг бөгөөд 1 цент, 2 цент, 5 цент, 10 цент, 20 цент, 50 цент, 1 доллар, 2 долларын зоосон мөнгө байдаг ажээ. Эдгээр зоосон мөнгөний ар талд имж, нугасан хошуут зэрэг Австралийн бэлгэдэл болсон амьтад дүрслэгдсэн байдаг бол нүүрэн талд нь хатан хаан II Элизабетын хөрөг дүрслэгдсэн байдаг аж. III Чарльз хааны хөрөгтэй зоос гүйлгээнд гарсан ч одоо байгаа хатан хаан II Елизаветийн хөрөг бүхий зоосон мөнгө урдын адил гүйлгээнд ашиглагдана. Нөгөө талаар цаасан мөнгөн дээрх хааны хөргийг сольж оронд нь нутгийн уугуул соёлтой холбоотой дүрслэл оруулахаар болсон байна. Гэхдээ шинэ цаасан мөнгөний хэвлэгдэн гарах хугацааг товлоогүй байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.