Пакистан: Сураггүй алга болсон сэтгүүлч гэртээ иржээ
Анд нөхдийн мэдээ
2023-09-26
Сураггүй алга болоод дөрвөн сар өнгөрсөн пакистан сэтгүүлч гэртээ эргэж иржээ. Түүнийг Пакистаны тагнуулын байгууллага саатуулсан байх хэмээн үзэж байна. DPA мэдээллийн агентлагийн мэдээлснээр, телевизийн нэвтрүүлэгч Имран Риаз өнгөрсөн тавдугаар сарын 9-ний өдөр ерөнхий сайд асан Имран Хан авлигын хэргээр баривчлагдаж, орон даяар эсэргүүцлийн жагсаал өрнөөд байх үеэр цагдаа нарт баривчлагдсан бөгөөд удалгүй хаана буй нь мэдэгдэхгүй сураг чимээгүй болсон байна. Түүнийг алга болсны дараа Пенжаб мужийн шүүх цагдаад үүрэг болгож түүнийг олохыг тушаасан ч сураг гарахгүй байсан аж. Ингэж байсаар өнгөрсөн 24-ний өдөр тэрбээр гэнэт гэртээ эргэж иржээ. Ар гэрийнхэн, өмгөөлөгчид болон цагдаа нар Имран Ханыг гэртээ буцаж ирсэн гэдгийг баталсан ч энэ бүх хугацаанд хаана байсан талаар огт дурдаагүй байна. Тэрбээр Пакистаны Сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Анвар Раза Хантай утсаар ярьж, сэтгэл санаа сайн байгаагаа дуулгажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.