images

Хятад: 10 настай хүү Цэрдийн галавын үеийн үлэг гүрвэлийн мөр олжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-09-26


   Хятадын Сычуань мужийн Гурин хошууны бага сургуулийн сурагч 10 настай Шү Шү Жүн голын эрэг дээр тоглож байгаад үлэг гүрвэлийн чулуужсан мөр олсон байна. Үлэг гүрвэл ихээр сонирхдог тэрбээр аавтайгаа голын эрэг дээр зугаалж, тоглож яваад гол дотроос цухуйсан өвөрмөц хэлбэрийн чулуу олсон нь ийм ховор мөртэй чулуу байжээ. Сүүлийн үед их хэмжээний бороо орсны улмаас энэ гол ихээр үерлэж хайрга чулуу овоорон урсаж ирсэн байна. Хятадын Геологийн их сургуулийн профессор Син Ли Да энэ тухай мэдээлэл аваад үлэг гүрвэлийн музей болон чулуужсан олдворын музейн мэргэжилтнүүдийн хамт газар дээр нь очиж ажиллажээ. Мэргэжилтнүүдийн судалгаагаар уг мөрний урт 40 см орчим байсан бөгөөд энэ нь насанд хүрсэн хүний ​​хөлийн хэмжээнээс хоёр дахин урт хэмжээ юм. Профессор Син үүнийг дромеозаврын үлдээсэн мөр хэмээн үзэж байна. "Гүйдэг гүрвэл" гэсэн утгатай дромеозавр нь Цэрдийн галавын сүүл үе буюу 76-74 сая жилийн өмнө амьдарч байсан 1.5-1.8 метр орчим урттай махчин үлэг гүрвэл бөгөөд Канад, Хойд Америкийн Монтана мужаас олдож байжээ. Профессор Шин хэлэхдээ "Дэлхийн өөр өөр газраас гурван өөр төрлийн дромеозаврын мөр олдсон нь маш ховор тохиолдол юм" гэсэн байна. Өмнө нь Хятадын эрдэм шинжилгээний хүрээнийхэн Сычуань мужийн Лужоу зэрэг нутгийг Цэрдийн галавын үлэг гүрвэлийн ул мөр байнга олддог бүс нутаг гэж дүгнэж байв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.