images

АНУ-ын Элчин сайд МУИС-ийн оюутнуудтай уулзлаа

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2022-11-04


     Америкийн боловсролын зөвлөгөө мэдээлэл оюутанд зориулсан албан ёсны, үнэ төлбөргүй хөтөлбөрийн хүрээнд АНУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Ричард Баунган МУИС-ийн оюутнуудтай ирж уулзлаа. Тэрбээр “80 жилийн ойгоо тэмдэглэж буй ууган сургуулийн хамт олонд баярын мэнд хүргэе. Би Монголд хоёр долоо хоногийн өмнө ирсэн. Элчин сайдын хувьд зочилж буй анхны байгууллага МУИС байгаад баяртай байна. Энэ жил хоёр орны хооронд дипломат харилцаан тогтсоны 35 жилийн ой тохиож байна. Өнөөдөр АНУ-д яаж суралцах, аялах вэ гэдгийг мэдэхээр олон оюутан цугласанд баяртай байна. Бид Америкт суралцах хүсэлтэй хүмүүст жил бүр хоёр сая ам.доллар зарцуулдаг. Яг одоо Global Ugrant, SUSY хөтөлбөрийн өргөдлийг хүлээн авч байгаа. Эцэст нь, та бүхэнд Америкийн нэгдсэн улс нээлттэй шүү гэдгийг хэлье” гэв. Мөн Элчин сайдын яамны Консулын хэлтсийн дарга Лиф Уоллер оюутны виз хэрхэн мэдүүлэх талаар зөвлөгөө өгөв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.