images

АНУ: Ойд төөрсөн хоёр настай охин эсэн мэнд олджээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-09-26


   АНУ-ын Пэйсон хэмээх жижиг хотод хоёр нохойтойгоо сураггүй алга болсон хоёр настай Теа охин гэрээсээ 5 км-ийн зайд ойгоос олджээ. Олдох үедээ хөл нүцгэн байсан бөгөөд хөлийн уланд ямар нэгэн шарх, гэмтэл байгаагүй тул хүмүүс ойд хэрхэн хүрснийх нь учрыг олохгүй гайхаж байна. Теагийн ээж Брук Чейс тэднийг алга болсныг мэдээд дүүгийнхээ хамт 20 минут орчим хайсан боловч олж чадаагүй бөгөөд эцэст нь цагдаад мэдэгдсэн байна. Мэдээллийг хүлээн авсны дараа цагдаа нар ирж, сайн дурынхан, цагдаагийн нохой, нисгэгчгүй онгоц ашиглан томоохон хэмжээний хайгуул хийж эхэлжээ. Дөрвөн цаг орчмын дараа шөнө дундын орчимд Чейсийн гэр бүлийн нэг танил нь нохой хуцах чимээнээр баримжаалан бяцхан охиныг ойгоос олжээ. Олдох үедээ охин хөл нүцгэн, хоёр нохойгоо дэрлэн унтсан байв. Хүмүүс охиныг аврахаар ирэхэд нохой архиран дайрч ойртуулахгүй байсан аж. Тухайн үед цаг агаар 15-16 хэмийн дулаан байсан бөгөөд эмчийн үзлэгээр охинд ямар нэгэн гэмтэл илрээгүй байна. Охиноо алдсан ээж ухаан санаа нь орон гаран байсан тухайгаа өгүүлжээ. Сэргэлэн охиныг хүмүүс олж гэрт нь авч ирэхэд хамгийн түрүүнд “Сайн уу, ээж ээ?” хэмээн инээмсэглэсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.