images

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан хүнсний захаар явж ногоо цуглуулав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-09-25


   Өнөөдөр Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Пак Гын Хэ Дэгү хот дахь өөрийн оршин суух газрын ойролцоох зах дээр очжээ. Түүнийг өмгөөлөгч болон бусад хүмүүс дагалдан явсан бөгөөд тэрбээр энгийн даруухан хувцасласан урдын дүр төрхөөрөө зах дээр ирэхэд худалдаачид түүнийг алга ташин угтан авсан байна. Мөн тэрбээр загас, амтат төмс, хулууны навч зэргийг бэлэн мөнгөөр худалдан авчээ. Улмаар худалдаачидтай энгийн яриа өрнүүлж зарим хүнээс "Үүнийг та өөрөө тарьсан уу? Брокколи ямар үнэтэй байна?" гэх мэтийг асууж байлаа. Нэгэн худалдаачин түүнээс Та яагаад ингэж их орой ирэв? Таныг удаан хүлээлээ” гэхэд тэрбээр инээмсэглэн “Би наашаа ирэх гэж их бодсон ч амжихгүй байсаар байгаад өдий хүрлээхэмээн хариулсан байна. Хүмүүс түүнтэй эелдгээр мэндчилэн "Таныг эрүүл байгаасай гэж хүсэж байна", "Таныг их санасан шүү” гэх мэт үгсийг хэлж байв. Тэрбээр захаар хорь орчим минут тойроод унаандаа суун явж одсон байна. Явахаас нь өмнө түүнээс сэтгүүлчид ямар хэргээр ирснийг асуухад "Удахгүй Ургацын баяр болох гэж байгаа болохоор бага сага хүнс цуглуулж, бас хүмүүстэй уулзаж ярилцах гэсэн юм” хэмээн товчхон хариулжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.