images

Их Британи улс тамхины эсрэг хатуу бодлого хэрэгжүүлнэ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-09-25


   Их Британийн Засгийн газар залуу үеийг тамхинаас хол байлгах, тамхигүй орчин бүрдүүлэх төлөвлөгөө боловсруулж байна. Энэ хүрээнд тэд тамхи худалдан авах насыг аажмаар нэмэгдүүлэхээс гадна өсвөр насны хүүхдүүд насанд хүрсэн хойноо ч, цаашид насан туршдаа тамхи худалдан авахгүй болгохыг хуульчлахаар бэлтгэж байгаа ажээ. “Guardian” сонины мэдээлснээр ерөнхий сайд Риши Суннак "Шинэ Зеланд маягийн" тамхины эсрэг бодлого гаргаж, тодорхой хугацаанаас хойш төрсөн хүмүүс насан туршдаа тамхи худалдан авахыг хориглох бодлого барьж байна. Өнгөрсөн арванхоёрдугаар сард Шинэ Зеланд улс 2009 оны 1 дүгээр сарын 1-ны өдрөөс хойш төрсөн хүмүүст тамхи худалдан авахыг хориглох бодлого баримтална гэдгээ зарласан юм. Тус улс тамхи худалдах зөвшөөрөгдсөн дэлгүүрүүдийн тоог одоогийн түвшнээс 10 хувь хүртэл цөөрүүлж, тамхинд агуулагдах никотины хэмжээг бууруулахаар төлөвлөж байгаагаа зарласан нь дэлхийн хамгийн хатуу тамхины зохицуулалт гэж үнэлэгдсэн байна. Их Британи улс энэ жишээгээр залуу үеийнхнийг тамхи татахыг хориглохоос гадна олон нийтийн үйлчилгээний газрууд, цэцэрлэгт хүрээлэнгийн үүдэнд тамхи татахыг бүрмөсөн хориглох зэрэг хатуу бодлого хэрэгжүүлэхээр болж байгаа ажээ. Мөн сөрөг хүчин болох Хөдөлмөрийн нам тамхины худалдааг үе шаттайгаар хориглох талаар хэлэлцэж байгаагаа мэдэгдлээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.