images

Этиопын эмэгтэй марафонч дэлхийн дээд амжилт тогтоов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-09-25


   Германы Берлин хотноо болж буй 2023 оны олон улсын марафонд Этиоп улсын эмэгтэй тамирчин 26 настай Тижист Ассефа 42.195 км замыг 2 цаг 11 минут 53 секундэд туулж дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ. Өмнө нь 2019 оны Чикагогийн марафонд Кени улсын тамирчин Бриджид Косгей 2 цаг 14 минут 04 секунд гүйж байсан бол энэ удаад тамирчин Т.Ассефа өмнөх амжилтыг 2 минут 11 секундээр богиносгон шинэ дээд амжилт тогтоосон байна. 400, 800 метрийн богино зайн гүйлтийн тамирчин байсан Т.Ассефа нь 2018 оноос холын зайд хүчээ сорих болсон аж. Энэ удаагийн марафонд түүний дараа барианд орсон Кени улсын тамирчин Селиа Чефкируиг 2 цаг 17 минут 49 секунд гүйжээ. Эрэгтэйчүүдийн төрөлд дэлхийн дээд амжилтыг 2 цаг 01 минут 09 секундын үзүүлэлтээр эзэмшдэг Кени улсын тамирчин Элиуд Кипчоге энэ марафонд тав дахь удаагаа түрүүлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.