Швейцарын парламент нүүрээ халхалсан хувцас өмсөхийг хориглосон хууль батлав
Анд нөхдийн мэдээ
2023-09-25
Швейцарын парламент лалын шашинт эмэгтэйчүүдийн хувцас болох бурка, никаб зэрэг нүүрээ бүрэн халхалсан хувцасыг олон нийтийн газар өмсөхийг хориглох хуулийн төслийг баталлаа. Төслийг 151 гишүүн дэмжиж, 29 гишүүн эсрэг санал өгснөөр хууль эцэслэн батлагдсан байна. Энэхүү хуулийн төсөл нь 2021 оны бүх нийтийн санал асуулгаар 51 хувийн дэмжлэг авсан, мөн парламентээр батлагдсан тул хэрэгжүүлэхэд шаардлагатай бүх шаардлагыг хангасан байна. Никаб бол нүүрээ бүрэн халхалсан исламын уламжлалт хувцас юм. Бурка нь нүдийг тороор бүрхдэг ажээ. Үүнийг зөрчсөн тохиолдолд 1000 швейцар франк хүртэл торгууль ногдуулахаар шинэ хуульд заасан байна. Гэхдээ онгоц, консулын газар, шашны байгууламж дотор нүүрээ халхалсан хувцас өмсөхийг зөвшөөрөхөөр тусгажээ. Хуулийн төслийн зорилго нь иргэдийг нүүрээ халхалж, радикал жагсаал цуглаан хийх зэрэг хууль бус үйл ажиллагаа явуулахаас урьдчилан сэргийлэх зорилготой болохыг парламентын гишүүд тайлбарласан байна. Швейцараас гадна Бельги, Францад мөн үүнтэй төстэй системийг хэрэгжүүлж эхлээд байгаа юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.