АНУ-д робот цагдаа ажиллаж эхэлжээ
Анд нөхдийн мэдээ
2023-09-25
"Оддын дайн" шинжлэх ухааны зөгнөлт киноны "R2-D2"-тэй төстэй робот цагдааг АНУ-ын хамгийн хөл хөдөлгөөнтэй метроны буудал гэгддэг Нью-Йорк хотын "Times Square" буудалд байрлуулgy туршиж эхэлсэн тухай “New York Times” сонин мэдээлэв. 160 см өндөртэй, дугуйтай энэхүү робот нь дөрвөн камертай бөгөөд хажуугаар өнгөрч буй хүмүүсийн байр байдлыг 360 градусаар хянах боломжтой ажээ. Гэхдээ тус хотын хүний эрхийн байгууллагуудын саналыг харгалзан царай таних аргыг ашиглахгүй байхаар шийдсэн байна. Робот цагдаа ажиллуулж эхэлсэн тухайд тус хотын захирагч Эрик Адамс хэдэхдээ, олон нийтийн аюулгүй байдлыг бага зардлаар хангах давуу талтайг нь онцолжээ. “K5” роботын түрээсийн үнэ нэг цагт 9 доллар ажээ. Улмаар хотын дарга "Энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага зардалтай" гээд робот нь бие засах газар орохгүй, хоолонд явахгүйгээр үүргээ бүрэн дүүрэн гүйцэтгэдэг болохыг онцлон хэлсэн байна. Тэрхүү робот шөнө дундаас өглөөний 6 цаг хүртэл ажиллана. Хэдийгээр хүний оролцоогүйгээр бие даан ажиллах боломжтой ч нэг цагдаатай хамтран ажиллахаар болсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.