Парис: Нийтийн тээвэрт цаасан тасалбар хэрэглэхээ болив
Анд нөхдийн мэдээ
2023-09-22
Өчигдрөөс Францын нийслэл Парис хотын нийтийн тээвэрт цаасан тасалбар хэрэглэхийг зогсоолоо. Өнөөдрөөс эхлэн зорчигчид цэнэглэдэг карт худалдан авч ашиглаж эхэлсэн тухай тус улсын “Le Parisien” сонинд мэдээлэв. Тус хотын метро болон автобус, трамвайд энэ өдрийг хүртэл тус бүр нь 2.10 еврогийн үнэтэй цаасан тасалбарыг ашиглаж иржээ. Цаасан тасалбарыг хэрэглээнээс хасах болсон нь цаас хэмнэх, байгаль орчныг хамгаалах явдалтай холбоотой ажээ. Франц улс мөн 2020 онд батлагдсан Хог хаягдлаас урьдчилан сэргийлэх, эргэлтийн эдийн засгийн тухай хуулийн дагуу өнгөрсөн наймдугаар сараас хойш автомат машинаас цаасан баримт хэвлэхийг хориглосон байна. Өмнө нь худалдаж авсан цаасан тасалбарыг өөр зориулалтаар ашиглах боломжтой бөгөөд хотоос гарах тээврийн үйлчилгээний цаасан тасалбарыг кассуудаар үргэлжлүүлэн борлуулж байгаа ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.