images

“Ид шидийн орон"-ы сургалтын төлбөр нэг килограмм хуванцар

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2022-11-04


     Дундговь аймагт өнгөрсөн сард “Ид шидийн орон” хүүхэд хөгжил, хамгааллын төв нээлтээ хийсэн билээ. Энэ сарын нэгнээс тус төв үйл ажиллагаагаа эхлүүлж, 242 хүүхдийг 12 төрлийн сургалтад хамруулж эхэлсэн байна. Энэ төвийн хамгийн анхны хичээл “Хормогчин театр”-ын сургалт болжээ. Сургалтаар балет, англи хэл, уран зураг, цахилгаан хөгжим, гитар, төгөлдөр хуур, хуучин хувцсыг засварлан загвар бүтээх, йог, хормогчин театр, шатар, 100 буудалт даам, жюү жицү зэргийг зааж сургах бөгөөд мэргэжлийн багш нар гэрээгээр болон сайн дураар ажиллаж байна. Нэг ангидаа 12 хүүхэд 7 хоногт 2-3 удаа хичээллэх ба сургалтын хугацаа гурван сар үргэлжлэх юм. Ангиуд аль хэдийн дүүрсэн ч нэмэлт элсэлт авч байгаа төдийгүй сургалтын төлбөрт нь нэг хүүхэд сард нэг килограмм хуванцар савыг дахин боловсруулахад бэлэн болгож, авч ирж тушаахад болох гэнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.