Илон Маскийн намтар ном гарсан даруйдаа бэстселлэр болов
Анд нөхдийн мэдээ
2023-09-22
“Тесла” компанийн гүйцэтгэх захирал Илон Маскийн намтар болох "Илон Маск" ном АНУ-д хэвлэгдсэн эхний долоо хоногтоо 90 мянга гаруй хувь борлогдсон тухай ”Wall Street Journal” сонин мэдээлэв. Энэ тоонд аудио болон цахим номын борлуулалт ороогүй ажээ. Номын борлуулалтын “Circana Bookscan” компани энэхүү номыг "Стив Жобс" номоос хойш хамгийн их борлуулалттай байгаа намтар ном болж байгааг онцолжээ. "Стив Жобс" ном 2011 онд хэвлэгдсэн эхний долоо хоногтоо 380 гаруй мянган хувь борлогдож байжээ. “New York Times” сонины бэстселлэрүүдийн жагсаалтад ч "Илон Маск" ном тэргүүлж байна. “Он гарснаас хойш цаасан номын борлуулалт өмнөх оныхоос 4 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа энэ үед Илон Маскийн намтар маш өндөр борлуулалттай байгаа нь түүнийг олон нийт ихээр сонирхож байгааг харуулж байна” гэж тус сонин онцолжээ. Түүний хувийн амьдрал, урьд өмнө мэдэгдээгүй романтик түүх, үр хүүхдүүдийнх нь талаар дэлгэрэнгүй өгүүлсэн энэхүү ном нь анх хэвлэгдсэн цагаасаа олны анхаарлыг татсан юм. “Barnes & Noble” компанийн номын дэлгүүр эрхэлсэн захирал Жэймс Даунт "Энэ ном үнэхээр хит болж байна. Хүмүүс орж ирээд шууд аваад л тооцоо хийхээр касс руу зүглэж байна" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.