Хятадад “iPhone 15” утас захиалбал хаана ч 18 минутын дотор хүргэж өгнө
Анд нөхдийн мэдээ
2023-09-22
Хятадад шинээр худалдаанд гарч буй “iPhone 15” гар утас ныборлуулалт өндөр байх шинж тэмдэг илэрмэгц хүргэлтийн платформууд түүнийг авч борлуулахаар өрсөлдөж эхэлсэн тухай “Securities Times” сонин мэдээлэв. “iPhone 15” утасны урьдчилсан захиалгын худалдаа эхэлсний дараахан цахим худалдааны “Алибаба” компанийн “Арумер” хүргэлтийн платформ "Бид 300 хотод "Apple"-ийн 3000 дэлгүүртэй хамтран “iPhone 15”-ыг борлуулж эхэлсэн бөгөөд улс орны хаана ч 30 минутын дотор хүргэх боломжтой" гэжээ. Өөр нэг хүргэлтийн платформ болох “Meituan” борлуулалтын тухай мэдээг даруй зарлаж мөн л "Бид хамгийн багадаа 30 минутын дотор хүргэх боломжтой" гэсэн байна. Харин “Алибаба”-гийн хоол хүргэлтийн шинэ платформ болох “Hema” мөн 22-ны өдрөөс эхлэн “iPhone 15” гар утсыг худалдаанд гаргана гэдгээ зарлаж “Бид захиалга авмагц 18 минутын дотор хүргэж өгч чадна” хэмээн илүү богино хугацааг амлажээ. АНУ, БНХАУ-ын харилцаа хурцдаж байгаа энэ үед Хятадын “Huawei” компани өнгөрсөн сарын сүүлчээр Хятадын ард түмний эх оронч үзэлд итгэн "Mate 60 Pro" утсыг гэнэт гаргаж танилцуулсан хэдий ч Хятад дахь “iPhone 15”-ын борлуулалтад огт нөлөөлсөнгүй. Хятадын хэрэглэгчид “iPhone”-ийг улам ихээр сонирхож буйг анзаарсан цахим худалдааны болон хүргэлтийн платформууд “iPhone 15”-ын борлуулалтын төлөөх өрсөлдөөнд ийнхүү хурдан шуурхай хүргэлтийг гол стратегиа болгож эхэлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.