images

Хорт хавдраар өвчилсөн жүжигчин Шэннен Доэрти олны өмнө гарч ирэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-09-21


   1990-ээд оны Америкийн "Beverly Hills, 90210" кинонд тоглож алдаршсан 52 настай жүжигчин Шэннен Доэрти хорт хавдраар өвчилсөн хэдий ч олны өмнө гарч ирж, шүтэн бишрэгчид нь халуун дотноор угтаж авсан тухай CNN мэдээлэв. Тэрбээр 17-ны өдөр Флорида мужийн Тампа хотод болсон "90s Con" арга хэмжээнд "Beverly Hills, 90210" киноны жүжигчдийн хамт оролцсон байна. Түүнийг тайзан дээр гарч ирэхэд бүх үзэгчид босч, чангаар алга ташин хүлээн авсан бөгөөд Ш.Доэрти үүнд ихэд сэтгэл хөдөлж нулимс дуслуулсан аж. Хэсэг хором саатсаны дараа тэрбээр нулимсаа арчин "Маш их баярлалаа. Намайг уйлах ямар их дуртайг та нар бүгд мэднэ дээ" хэмээн хошигножээ. Улмаар "Би амьдрах гэж өдөр бүр бүх хүчээрээ тэмцэж байна. Би өөрийгөө ч гайхалтай гэж үнэлэх болсон" гэжээ. Тэрбээр ирэх арваннэгдүгээр сард "Let's Be Clear " нэртэй шинэ подкаст гаргахаар төлөвлөж байгаагаа мэдэгдэв. ШДоэрти анх 2015 онд хөхний хорт хавдраар өвчилж, хоёр жилийн дараа эдгэрсэн гэж мэдэгдсэн хэдий ч 2020 онд нэгэн нэвтрүүлэгт оролцохдоо хорт хавдар нь дахин дахин үсэрхийлж дөрөвдүгээр шатандаа орсон болохыг өөрөө хэлсэн билээ. Тэрбээр 1990-ээд онд Америкийн "Fox" телевизээр гарч маш их алдаршсан "Beverly Hills, 90210" киноны нэг гол дүр Брэнда Уолшийн дүрд тоглосон юм.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.