Наполеоны бууж байсан харш 2023 оны дэлхийн шилдэг зочид буудлаар шалгарав
Анд нөхдийн мэдээ
2023-09-21
Италийн умард нутгийн Мольтрасио хотод байрлах “Passalaqua” зочид буудал нь 2023 оны "Дэлхийн шилдэг зочид буудал"-аар шалгарсан тухай “Bloomberg News” мэдээлэв. Тус мэдээнд өгүүлснээр Их Британийн хэвлэл мэдээллийн “William Read” компани Лондон дахь “Guildhall”-д "2023 оны дэлхийн шилдэг 50 зочид буудал" шалгаруулж шагнал гардуулах ёслолыг зохион байгуулсан байна. Шагналын жагсаалтад зургаан тивийн 35 хотын шилдэг зочид буудлууд багтжээ. Тэргүүн байранд орсон тус зочид буудал нь Италийн Комо нуурын эрэг дээр байрладаг 18 дугаар зууны үеийн язгууртан Андрэа Лючини Пассалакуагийн эзэмшдэг байсан харшийг шинэчлэн засварлаж 24 өрөөтэй, таван одтой зочид буудал болгосон нь энэ ажээ. Уг харш нь зочид буудал болохоосоо өмнө Францын эзэн хаан Наполеон Бонапарт, Их Британийн ерөнхий сайд Уинстон Черчилль, Италийн хөгжмийн зохиолч Винченцо Беллини зэрэг алдартай хүмүүсийг хүлээн авч байсан гэдгээрээ ихээхэн алдартай байв. Удаах байруудад Хонконгийн “Rosewood”, Бангкокийн “Four Seasons”, Токио хотын “Aman” зочид буудлууд оржээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.