Илон Маскийн компани хүний тархинд чип суулгах туршилт хийж эхэлнэ
Анд нөхдийн мэдээ
2023-09-20
Илон Маскийн 2016 онд үүсгэн байгуулсан мэдрэлийн технологийн “Neuralink” компани хүний тархинд чип суулгах анхны клиник туршилтад оролцох хүмүүсийг бүртгэж эхэлжээ. Тус компани анхны эмнэлзүйн туршилтаа умайн хүзүү, нугасны гэмтэл болон саажилттай өвчтөнүүдэд хийхээ мэдэгдсэн байна. Энэхүү туршилтыг тархины нэг хэсэгт тархи-компьютер интерфэйс (BCI) чипийг мэс заслын аргаар суулгах замаар явуулах ажээ. “Neuralink”-ийг өнгөрсөн тавдугаар сард АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаа (FDA) эмнэлзүйн туршилт хийхийг зөвшөөрсөн юм. Анх Илон Маск 2017 онд “Neuralink”-ийг дэлхий нийтэд зарлахдаа "Бид хүний тархи болон компьютерийг хослуулахыг зорьж байна" гэж хэлж байсан юм. Гэхдээ хүн дээр BCI төхөөрөмжийг ашиглах нь аюулгүй нь батлагдсан ч арилжааны зөвшөөрөл авахад 10 гаруй жил шаардагдана хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.