“Тесла” таван сая дахь машинаа үйлдвэрлэв

“Тесла” таван сая дахь машинаа үйлдвэрлэв


   Америкийн цахилгаан автомашин үйлдвэрлэлийн “Тесла” компани үүсгэн байгуулагдсанаасаа хойш 20 жил, анхны цахилгаан машинаа худалдаанд гаргаснаас хойш 15 жилийн дараа 5 сая дахь машинаа үйлдвэрлэсэн амжилтаа ёслон тэмдэглэв. Энэхүү таван сая дахь машин нь сувдан цагаан өнгөтэй “Model 3 Highland” автомашин байжээ. 2019 оны нэгдүгээр сард ашиглалтад орсон Шанхай дахь үйлдвэр нь хилийн чанадад “Тесла”-гийн барьсан анхны үйлдвэр юм. Энэ оны гуравдугаар сард 4 сая дахь машинаа үйлдвэрлэж байсан бол зургаан сарын дараа ийнхүү 5 сая дахь машинаа үйлдвэрээс гаргасан байна. Хэрэв үйлдвэрлэлийн хэмжээ цаашид тогтвортой өсвөл 6 сая дахь машин ирэх оны эхээр худалдаанд гарах төлөвтэй байна. “Тесла”-гийн үйлдвэрүүд одоогоор АНУ-ын Калифорниа мужийн Фремонт, Техас мужийн Остин, Германы Берлин, Хятадын Шанхай хотод ажиллаж байна. Саяхан Туркийн ерөнхийлөгч Режеп Эрдоган Нью-Йорк хотноо Илон Масктай уулзахдаа, улсдаа ийм үйлдвэр байгуулах хүсэлт тавьсан билээ. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.