images

Гүрж улс ОХУ-ын дүрвэгсдэд хатуу шалгуур тавьж байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-11-03


     Дотооддоо улс төрийн дарамт хавчлагаас зугатаж Гүрж улс руу дүрвэж гарсан орос иргэд тэнд мөн амаргүй шалгуураар орж байна. Гүржийн нийслэл Тбилиси хотын гудамжинд Владимир Путины эсрэг уриа лоозон, Украиныг дэмжсэн бичиг олноор байршуулжээ. Гүрж улс ОХУ-ын иргэдийг хүлээн авахдаа бас тодорхой шалгуур тавьдаг болжээ. Энэхүү шалгуур нь тус иргэд өөрийн орны төр засгийн явуулж буй түрэмгий бодлогыг буруу гэж хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хүлээж авах юм байна. Тэд “Империалист үзэлд тархиа угаалгасан орос хүнийг хүлээн авахгүй” гэсэн зарчим барьж байна. Хилийн шалган нэвтрүүлэх гарц дээр орос иргэдээр тусгай хуудас бөглүүлж “Путин бол дарангуйлагч”, “Крымийн хойг бол Украины нутаг”, “ОХУ Гүржийн газар нутгийн 20 хувийг эзлэн авсан” гэх зэргийг хүлээн зөвшөөрч зөв () тэмдэглэгээ хийсэн тохиолдолд улс орондоо нэвтрэхийг зөвшөөрч байгаа аж. Мөн орос хэлээр ярихгүй, рублиэр тооцоо хийхгүй, архи ууж согтсон үедээ улс төрийн маргаан гаргахгүй гэх мэтээр дээрх бөглөх хуудасны заалтууд хөвөрнө. Орос иргэд ихэнхдээ уншилгүй шууд бүх нүдэнд () тэмдэглэгээ хийж бөглөөд тус улс руу нэвтэрч байгаа ажээ. Уг хуудсыг нэг бүрчлэн бөглөөд тус улсын хилээр нэвтэрсэн орос иргэдийн тоо 2500 хүрсэн байна. Зарим хүмүүс уг хуудсыг бөглөхөөс татгалзан буцаж байгаа тухай "Washington Post" сонин мэдээлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.