Дэлхийн хамгийн том цэцгийг устах аюулаас хамгаална
Анд нөхдийн мэдээ
2023-09-20
Нэг метрийн голчтой, дэлхийн хамгийн томд тооцогддог, Зүүн өмнөд Азид ургадаг "Rafflesia" цэцэг амьдрах орчин нь сүйдсэнээс болж устах аюулд ороод байна. Их Британийн Оксфордын их сургуулийн доктор Крис Торогоодоор ахлуулсан олон улсын судалгааны баг өнөөдөр “Plants People Planet” шинжлэх ухааны сэтгүүлд Раффлесиа овгийн 42 зүйлийн популяци, амьдрах орчныг судалсан судалгааны дүнг нийтэлжээ. Уг цэцэг нь нь Индонез, Малайз, Филиппин, Тайланд зэрэг Зүүн өмнөд Азийн ширэнгэн ойд усан үзмийн модонд амьдардаг ургамал бөгөөд таван дэлбээ нээж ургадаг ажээ. Одоогоор тогтоогдсон энэ төрлийн ургамлын 42 зүйлийн нэг болох "Rafflesia magnifica"-г Олон улсын байгаль хамгаалах холбооноос нэн ховордсон ургамлын жагсаалтад оруулсан байна. Улмаар тус судалгааны баг улс бүрийн Засгийн газар, судалгааны төв, байгаль орчныг хамгаалах бүлгүүдэд нэн ховордсон энэхүү цэцгийн амьдрах орчныг хамгаалах, олон янз байдлын судалгааг өргөжүүлэх, зохиомол үржлийг судлах, арчилж хамгаалах үйлсэд орон нутгийн иргэдийг татан оролцуулах зэрэг үйл ажиллагааны төлөвлөгөөг санал болгожээ. Доктор К.Торогоод хэлэхдээ "Энэхүү судалгаа нь дэлхийн ховордсон ургамлыг хамгаалах хүчин чармайлт амьтдынхаас хоцорч байгааг харуулж байна. Энэхүү цэцгийг устах аюулаас аврахын тулд хамтын, бүс нутгийн арга барил яаралтай хэрэгтэй байна" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.