Гадаадад дүрвэж гарсан Беларусийн сөрөг хүчний удирдагч юу ярив?
Анд нөхдийн мэдээ
2023-09-20
Гадаадад дүрвэж гарсан Беларусийн сөрөг хүчний удирдагч Светлана Тихановская Оросыг дэмжиж буй Беларусийн үйл ажиллагаанд олон улсын хамтын нийгэмлэгийг анхаарал хандуулахыг уриалав. Тэрбээр Нью-Йоркт болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр AFP агентлагт өгсөн ярилцлагадаа Беларусийн асуудлыг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулахыг хүсч байгаагаа илэрхийлжээ. С.Тихановская 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшиж Александр Лукашенкотой өрсөлдсөн бөгөөд сонгуульд ялагдсаныхаа дараа А.Лукашенког сонгуулийн луйвар хийсэн гэж мэдэгдээд удалгүй Литва улс руу дүрвэж гарсан юм. "Европын сүүлчийн дарангуйлагч" гэгддэг А.Лукашенко 30 орчим жил засгийн эрхийг барьж, улмаар түрэмгийлэгч Оросыг дэмжсэн үйл ажиллагаагаа улам эрчимжүүлж байгааг С.Тихановская эрс шүүмжилсэн байна. Тэрбээр өнгөрсөн оны хоёрдугаар сард Орос Украинд түрэмгийлсэн явдал, мөн Оросын хөлсний “Вагнер групп” компанийн цэргүүд Беларусь улсад байсаар байгааг шүүмжилж “Энэ явдал бүс нутгийн аюулгүй байдал болон хөрш орнуудад заналхийлж байна” гэжээ. Мөн хүний эрхийг ноцтой зөрчсөн А.Лукашенкогийн асуудлаар мөрдөн байцаалт явуулахыг Олон улсын шүүхэд уриалсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.