images

Стиб Жобсын хүү хорт хавдрын эсрэг тууштай тэмцэж байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-09-20


   “Apple” компанийг үндэслэгч Стив Жобсын хүү Рид Жобс АНУ-ын Сан Франциско хотын Москоне төвд болсон "TechCrunch Disrupt 2023" гарааны үзэсгэлэн дээр олны өмнө гарч ирж хэвлэлд ярилцлага өгчээ. Тэрбээр саяхан хорт хавдрын эмчилгээний хөгжлийг дэмжих зорилгоор “Yosemite” нэртэй компани байгуулсан тухайгаа тайлбарласан байна. Мөн тэрбээр аавынхаа тухай дурсаж, хорт хавдрыг эмчлэх, наад зах нь хүнийг үхэлд хүргэдэггүй болгох тал дээр бүхнээ зориулан ажиллаж байгаагаа хэлжээ. Түүний аав Стив Жобс 2011 онд нойр булчирхайн хорт хавдраар нас барсан бол Рид Жобс 12 настайдаа хорт хавдраар өвчилж байсан гэнэ. Энэ өвчнийг эмчлэх шинэ аргуудыг боловсруулах нь өнөөг хүртэл хүн төрөлхтний өмнө тулгамдсан асуудал байсаар ирсэн бөгөөд бэрхшээлийг даван туулж, амжилтанд хүрэх нь юу юунаас илүү чухал болохыг тэрбээр хэлээд "Хүн төрөлхтөн хорт хавдрыг эмчлэхэд асар их ахиц дэвшил гаргаж байгаа нь надад маш их урам зориг өгч байна" гэсэн байна. Р.Жобс сангийнхаа хөрөнгийг 400 сая доллар болгон нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд зөвхөн хорт хавдрын эмчилгээг судалж буй гарааны бизнес эрхлэгчид төдийгүй холбогдох судалгааг дэмжихээр төлөвлөж байгаа ажээ. Аав нь хорт хавдартай хэмээн оношлогдсоны дараа тэрбээр эмч болохоор шийдэж, Стэнфордын их сургуулийн анагаахын сургуульд орсон ч аавыгаа нас барсны дараа мэргэжлээ сольсон байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.