Ким Жон Ун өвөөгийнхөө айлчлалын тухай сэтгүүлтэй танилцав
Анд нөхдийн мэдээ
2023-09-19
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун ОХУ-д айлчлах үеэрээ өөрийн өвөө, их удирдагч Ким Ир Сений 1980-аад онд ЗХУ-д айлчилж байсан үеийн мэдээ, нийтлэл агуулсан сэтгүүлтэй танилцжээ. Хабаровск мужийн захирагч Михаил Декталёв 1984 оны "Солонгос" сэтгүүлийн тусгай дугаарыг Ким даргад үзүүлсэн бөгөөд тус сэтгүүлийг удирдагч Ким Ир Сений ЗХУ-д хийсэн айлчлалын дурсгалд зориулан гаргаж, Хабаровск мужид хийсэн айлчлалын үеийн гэрэл зургуудыг багтаасан ажээ. Ким Жон Уны аав, Ким Чен Ир ч мөн 2001, 2002 онд Хабаровск мужид айлчилж байв. Ким Жон Ун айлчлалынхаа үеэр Приморийн хязгаарт хүрэлцэн ирж, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн хамт цэргийн нисэх онгоцны буудал болон Номхон далайн флотод зочилсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.