images

Оросууд Ким Жон Уны малгайн өмсгөлийг хэрхэн олж мэдсэн бэ?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-09-19


   ОХУ-аас БНАСАУ-д суугаа Элчин сайд Александр Мацегора Орост айлчилсан БНАСАУ-ын дарга Ким Чен Уны толгойны тойргийн хэмжээг олох гэж зүдэрсэн тухайгаа ярьсан байна. Учир нь Ким дарга Орост айлчлах үеэр түүнд малгай бэлэглэх ёстой байсан бөгөөд малгайных нь өмсгөлийг олох үүргийг Элчин сайдад өгчээ. Гэвч Ким Жон Уны толгойн тойргийн талаар хойд солонгосчуудаас ил тод асуух боломжгүй байсан тул Элчин сайдын яам өөр арга хэрэглэсэн байна. Тэд Ким Жон Ун болон Элчин сайд А.Мацегора нарын зэрэгцэн зогсож буй зургаар харьцуулан баримжаалж малгайн размерийг тогтоосон ажээ. Элчин сайд Оросын "Нэгдүгээр суваг" телевизэд өгсөн ярилцлагадаа "Умард солонгосчуудаас "Удирдагчийнхаа толгойны хэмжээг хэлж өгөөч" гэж гуйх ямар ч боломжгүй байсан" гэжээ. Улмаар "Би том толгойтой. Ким даргатай хамт авахуулсан зургийг харсан манай нэгэн ажилтан түүний толгой минийхээс арай жижиг болохыг хэлсэн юм" гэжээ. Энэ үйл явдлын дараа ОХУ-ын Батлан ​​хамгаалахын сайд Сергей Шойгу Орост ирсэн Ким Жон Унд орос үндэстний өвлийн чихэвчтэй малгай бэлэглэжээ. Элчин сайдын хэлснээр бэлгийн малгай түүнд ихэд таалагдсан байна. Тиймээс бэлгийн малгайтай зургаа Хойд Солонгосын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргахыг зөвшөөрсөн ажээ. Энэ удаагийн айлчлалын үеэр түүний авсан бэлэг үүгээр зогссонгүй. 13-ны өдөр Алс Дорнодын Амур мужийн "Восточный" сансрын буудалд болсон уулзалтын үеэр ерөнхийлөгч В.Путин Ким Жон Унд Орост үйлдвэрлэсэн сайн чанарын винтов буу болон сансрын хувцасны бээлий бэлэглэжээ. Мөн Приморийн хязгаарт Оросын Номхон далайн флотод хийсэн айлчлалын үеэр Оросын байлдааны хөлөг онгоцны загвар, хуяг дуулга, таван ширхэг нисгэгчгүй онгоц зэргийг мөн бэлгэнд авчээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.