Финланд улс Оросын автомашиныг хилээрээ нэвтрүүлэхийг хориглов
Анд нөхдийн мэдээ
2023-09-18
Финланд улс Оросын дугаартай автомашиныг хилээрээ нэвтрүүлэхийг хориглох шийдвэр гаргасан тухай “Bloomberg News” мэдээлэв. Энэхүү шийдвэрийн дагуу ОХУ-д байнга оршин суудаг Европын Холбооны улсын иргэд, дипломатууд болон тус улсад хүмүүнлэгийн зорилгоор нэвтэрч буй хүмүүсээс бусад ОХУ-д бүртгэлтэй бүх тээврийн хэрэгслийг Финлянд руу нэвтрүүлэхийг хориглосон тухай тус улсын Гадаа хэргийн сайд Элина Валтонен мэдэгдсэн байна. Шийдвэр гарахаас өмнө тус улсад нэвтэрч орсон Оросын тээврийн хэрэгслийг 2024 оны 3-р сарын 16-наас өмнө нутаг дэвсгэрээсээ бүрэн гаргах ажээ. Финланд улс нь ОХУ-тай 1300 км урт замаар хиллэдэг бөгөөд энэ нь Оростой хиллэдэг Европын холбооны орнуудын хамгийн урт хил ажээ. Долоо хоногт Оросын 5000 орчим тээврийн хэрэгсэл Финландын хилээр дамжин өнгөрдөг тухай Сайд Валтонен мэдээлсэн байна. Мөн энэ сарын 8-ны өдөр Европын Комисс Оросын эсрэг хориг арга хэмжээний удирдамжийг зарлаж, Эстони, Латви, Литва зэрэг Балтийн орнууд Финландын нэгэн адил Оросын тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхийг хориглосон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.