images

Малчдаас хураасан татварын хөрөнгийг үр ашигтай зүйлд зарцуулж буй сум

Б.Бадамзул

Хөдөөгийн баясгалан

2022-11-03


     Сэлэнгэ аймгийн Хушаат сумын ЗДТГ-аас сумандаа төвлөрч буй малын тоо толгойн албан татварын хөрөнгөөр зам, гарам засварлаж байгаа талаар орон нутаг дахь МОНЦАМЭ агентлагийн сурвалжлагч мэдээллээ. Энэ ажлыг хийх тендерийг  "Сэлэнгэ Есөн Эрдэнэ" ХХК авч Сэнстэйн давааны 4 км замыг хусч тэгшлэх, Намын даваа, Хөндлөн булагийн гарам дээр хоолой суулгах, Хошууны гарамыг хусч тэгшлэх, Шугуйтын гарамыг засварлах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж байна. Одоогоор дээрх зам, даваа засах ажил 80 хувьтай явж байгаа аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.