images

Адольф Гитлер ажлаасаа халагдав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-11-03


     АНУ-ын Висконсин мужид нэгэн эр Хэллоуины баяраар Адольф Гитлерийг дуурайн хувцаслаж гудамжинд гарч явсан гэсэн шалтгаанаар ажлаасаа халагдсан тухай "Associated Press" агентлаг мэдээлжээ. Уг мэдээнд дурдсанаар бол Мэдисоны хүүхдийн музейд ажилладаг энэ эр өнгөрсөн сарын 30-ны өдөр Висконсин их сургуулийн дэргэдэх гудамжинд гарч Гитлерийг дуурайн алхалж, олны өмнө үг хэлж явсан байна. Түүний ийм үйлдэл хийж яваа зураг нийтийн сүлжээнд тавигдсанаар олонд хүрч маш их шүүмжлэл дагуулсан учир музейн захиргаа түүнийг даруй ажлаас нь халжээ. Музейн албаны хүн хэлэхдээ “Түүнийг үргэлжлүүлэн ажиллуулах нь бидний баримталдаг зарчим, үнэт зүйлд харшлах тул түүнийг ажлаас халсан” хэмээн мэдэгджээ. Орон нутгийн цагдаагийн газар түүний энэ үйлдлийг нийгэмд харш үзэгдэл гээд ингэж үзэх нь түүнийг ялгаварлан гадуурхсан хэрэг биш гэжээ. Еврейн эсрэг үзлийг шүүмжилдэг StopAntisemitism нэртэй олон нийтийн байгууллагын зүгээс соёл, олон нийтийн байгууллагад ажилладаг хүн ийм үйлдэл гаргасанд эгдүүцэж буйгаа илэрхийлсэн байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.