images

Хужиртын цаг уурын станц шинэ барилгатай болов

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2022-11-03


     Өвөрхангай аймгийн Хужирт сумын цаг уурын өртөө 130 м/кв талбай бүхий таван өрөө, хоёр давхар барилгыг ашиглалтад оруулжээ. Тус станц нь 1946 онд байгуулагдсан цагаасаа нэг л барилгад үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд хангайн бүсийн агаарын төлөв байдалд байнгын хяналт тавьж, судалгаа шинжилгээ хийж, цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлээс ард иргэдийг сэрэмжлүүлэн ажилладаг байна. Станцыг алба хаагчдын ажлын тав тухтай байдлыг бүрдүүлэх, техник төхөөрөмжийг стандарт нөхцөлд байршуулах үүднээс улсын төсвийн 400 гаруй сая төгрөгөөр барьжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.