Төв аймгийн Жаргалант суманд гурвалжин будаа тариалж байна
Хөдөөгийн баясгалан
2023-09-14
Төв аймгийн Жаргалант суманд "Жаргалант Харвест" компани 150 га талбайд гурвалжин будаа тариалж байна. Тус компани дөрвөн жилийн өмнөөс энэ тариалалтыг эхлүүлсэн бөгөөд өөрийн цехэд боловсруулан гурвалжин будааны гурил, гоймон, талх зэргийг үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлж эхэлжээ. Жаргалант сум нь 7000 гаруй хүн амтай, гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүний 15 нэр төрлийг өөрсдөө үйлдвэрлэдэг байна. Тариалангийн эргэлтийн нийт талбай 38 мянган га байдаг бөгөөд энэ жил 16 мянган га талбайд тариалалт хийхээр төлөвлөжээ. Манай оронд өмнө нь Сэлэнгэ аймгийн зарим сумд, Дорноговь аймаг, Дорнод аймгийн Халхгол суманд гурвалжин будаа тариалж эхэлсэн юм. Гурвалжин будаа нь боловсрох явцдаа ямар ч бордоо шаарддаггүй ч дулаан их шаарддаг ургамал учир манай орны сэрүүн уур амьсгалд хүйтэнд нэрвэгдэх эрсдэлтэй байдаг ажээ. Тиймээс тариаланчид богино буюу 90-100 хоногийн болцтой үрийг сонгон тариалдаг гэнэ. Сонирхолтой нь, гурвалжин будаа нэг га газраас 4-10 тонн ургац өгдөг бол цагаан будаа дунджаар 60 тонн ургац өгдөг байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.