images

Ерөнхий сайд асан Борис Жонсон: Цөмийн зэвсэг хэрэглэх нь солиотой үйлдэл

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-11-02


     Английн ерөнхий сайд асан Борис Жонсон ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиныг цөмийн зэвсэг хэрэглэнэ гэж үзэхгүй байгаагаа хэлжээ. Ерөнхий сайд асан албан тушаалаасаа бууснаас хойш анх удаа хэвлэлд ярилцлага өгсөн бөгөөд Английн "Sky news" телевизэд ярилцлага өгөхдөө “Хэрэв Путин цөмийн зэвсэг хэрэглэх юм бол энэ нь солиорсон үйлдэл. Тэгвэл ОХУ соёлт ертөнцөөс үүрд арчигдана. Дэлхий дахинд ганцаардаж БНХАУ-ын дэмжлэгийг ч алдаад зогсохгүй дотооддоо томоохон эсэргүүцэлтэй тулна” хэмээн онцлон хэлэв. Мөн тэрбээр энэ дайнд Украин улс ялна гэдэгт итгэж буйгаа илэрхийлээд тус улсад бүх талын дэмжлэг үзүүлэх ёстойг онцоллоо.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.