images

Христийн сүмийн санваартан суултаа зогсоолоо

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-11-02


     АНУ-ын Чикаго хотод зэвсэгт халдлагын эсрэг олны анхаарлыг хандуулах, мөн иргэдийг дэмжих төв байгуулах хөрөнгө санхүү гаргаж өгөх шаардлага тавин байшингийн дээвэр дээр гарч суулт хийх болсон Христийн сүмийн санваартан нэг жилийн дараа зорилгодоо хүрсэн гэж үзэн суултаа зогсоон бууж иржээ. "Fox news"-ийн мэдээлснээр бол Христийн шашины New beginnings сүмийг үүсгэн байгуулагч 52 настай Кори Брүкс гэгч санваартан дээрх шаардлагыг тавьж суулт хийгээд яг 345 хоногийн суултаа зогсоосон бөгөөд тус хотын Вудрон дүүрэгт иргэдийг дэмжих төвийн барилгын ажлыг эхлүүлж чадсан байна. Тэрбээр “Одоо бол хамгийн тохиромжтой цаг гэж бодож байна. Ард иргэдийн амар амгалан байдал, хүсэл тэмүүллийн төлөө хийсэн миний зүтгэл талаар болохгүй гэдэгт найдаж байна” гэжээ. Кори Брүкс өнгөрсөн жилийн 11 дүгээр сард суулт хийж эхэлснээс хойш тус улсын газар бүрээс түүнийг дэмжсэн хүмүүс зорин ирж уулзан, зарим нь хамт хонож, түүний үзэл бодлыг хуваалцан олон сэдвээр яриа өрнүүлдэг байсан ажээ. Тэрбээр ийнхүү суулт хийж байх хугацаандаа иргэдийг дэмжих төвийн барилгын санхүүжилтэд зориулж 20 мянган доллар хандиваар цуглуулж чаджээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.