images

Швейцарийн Холбооны Улс төвийг сахих байр сууриа хэвээр хадгална

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-11-02


     Украины дайнтай холбогдуулан Швейцарийн Холбооны Улсын Засгийн газар төвийг сахих байр сууриа өөрчлөх эсэх талаар хэлэцээд олон жилийн өмнөөс баримталж ирсэн уг байр сууриа хэвээр хадгалах шийдвэр гаргасан байна. Энэ оны 2 дугаар сард ОХУ Украин руу түрэмгийлэл үйлдэх болсноос эхлэн Швейцарийн төрийн удирдлагын хүрээнд төвийг сахих байр сууриа өөрчлөх эсэх талаар яригдах болсон бөгөөд үүнийгээ Засгийн газрын түвшинд албан ёсоор авч хэлэлцээд дээрх шийдвэрийг гаргасан ажээ. Засгийн газрын хуралдааны тайланд 1993 онд сонгож авсан “Төвийг сахих байр суурь баримтлах” заалтыг өөрчлөх шаардлагагүй, хэвээр хадгалах тухай тусгажээ. Улмаар “1993 онд тунхагласан төвийг сахих байр суурь нь олон улсын тавцан дээр тус улсын гадаад харилцаа, аюулгүй байдлын гол тулгуур болсоор ирсэн”-ийг дурджээ. Төвийг сахих байр суурь нь бусад улс орны зэвсэгт мөргөлдөөнд татагдан орохгүй гэсэн үндсэн суурь зарчим агуулдаг боловч улсынхаа эрх ашигт тохируулан зохицуулалт хийх боломжтой тухай тус тайланд дурдаад улмаар энэхүү байр суурь нь олон улсын дэг журмын өөрчлөлтөд тус улс оролцохгүй байх шалтгаан болохгүй тухай мөн тусгажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.