Ховд: Зэрэг суманд шүдний кабинет байгуулжээ
Хөдөөгийн баясгалан
2023-08-28
Монгол улсын хүний гавьяат эмч Б.Эрдэнэчулууны нэрэмжит Ховд аймгийн Зэрэг сумын Эрүүл мэндийн төв шинээр шүдний кабинеттэй болжээ. Тодруулбал, чих хамар хоолой, сонсгол судлалын төрөлжсөн “ЭМЖЖ” мэргэжлийн эмнэлэг тус төвд эрүү нүүр, шүдний орчин үеийн тоног төхөөрөмж бэлэглэж, эмчилгээний өрөөг нь тохижуулан ашиглалтад оруулсан байна. Ингэснээр Зэрэг суманд амьдардаг 0-17 насны хүүхдүүдэд амны хөндийн үзлэг тогтмол хийх боломжтой болсон бөгөөд шүдний эмч, сувилагчийн хоёр ажлын байр бий болжээ. Тус сумын эрүүл мэндийн төв энэ онд 976 хүүхдэд амны хөндийн үзлэг хийхэд 58 хувь нь өвчлөлтэй, шүдний цооролтой гэж оношлогдсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.