images

Шилийн богдод монгол адууны өв соёлын наадам болно

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2022-11-02


     Адуун соёлын “Агтана хүрээт-2022” наадам энэ сарын 10-ны өдөр Дарьгангын Шилийн богд уулын бэлд болохоор товлогджээ. Энэ өдөр олон улсын гэрэл зурагчдын фестиваль болохоос гадна нар харах ёслол, гүүний үзэсгэлэн худалдаа, хос морьтон, хүлэг морь алдаршуулах, мөнгөн унага шагнал гардуулах ёслол, улс, аймгийн алдарт уяачид хилчдэд агт морь бэлэглэх зэрэг арга хэмжээ болох ажээ. Зургаа дахь жилдээ болж байгаа энэхүү наадам монгол адууны өв соёлын төв Сүхбаатар аймагт болдог уламжлалтай.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.