images

Баянхонгор: "Адуучин" тэмцээний ялагчид хурдан удмын адуу бэлэглэв

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2023-08-21


   Баянхонгор аймгийн Галуут сумын харьяат, хөдөлмөрийн баатар Д.Гомбожав агсны нэрэмжит Баянхонгор аймгийн аварга шалгаруулах  адуучин тэмцээн энэ сарын 18, 19-ний өдрүүдэд болж өндөрлөлөө. Энэ үеэр “Адуучин” тэмцээн (уурга шүүрэх, морьтой шургуу, явган шургуу, эмнэг хангал булгиулах), “Сайхан морьтон гэр бүл”, Хурдан жороо морь шалгаруулах, “Суман өртөө” уралдаан, Үндэсний бөхийн цолгүй бөхийн барилдаан болжээ. Энэхүү тэмцээн аймагтаа адуун сүргийн тоогоороо тэргүүлдэг Галуут сумын Сүмбэр баг Олгой нуурын хөвөө, Хойд үүд хэмээх газарт болсон бөгөөд улсын хэмжээнд хамгийн олон адуучин залуус оролцжээ. Тухайлбал, 218 адуучин залуус төрөл тус бүрд шилдгүүдээ шалгаруулахад Баянхонгор аймгийн Жаргалант сумын адуучин А.Бадамдэлгэр тэргүүн байр эзэлж даага насандаа улсад түрүүлсэн хурдан удмын адуу, мотоцикл, мөнгөн шагналын эзэн болжээ. Харин Баян-Овоо сумын адуучин дэд байр, шилдэг уургачнаар шалгарчээ. Түүнчлэн морин өртөө уралдаанд Баян-Овоо сумын адуучид нэг, хоёрдугаар байр эзэлсэн байна.

Гэрэл зургийг: Болд Эрдэнэбаяр фейсбүүк хуудаснаас авч ашиглав.

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.