images

Казахстаныг зорих Хойд Солонгосын тамирчид Бээжинд буулаа

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-08-17


   Казахстанд болох таэквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Хойд Солонгосын тамирчид өнөө өглөө Хятадын нийслэл Бээжинд ирлээ. Ляонин мужийн Дандун хотоос өчигдөр галт тэргээр хөдөлсөн тэдгээр тамирчид өнөө өглөө Бээжингийн галт тэрэгний өртөөнд буусан байна. Галт тэрэгнээс зорчигчид бууж дууссан хойно тэд бууж автобусанд суун шууд Хойд Солонгосын Элчин сайдын яам руу явжээ. Тэд галт тэрэгнээс бууж автобусанд суух хүртлээ энгийн зорчигчидтой ямар ч харилцаа үүсгээгүй бөгөөд маргааш Бээжингээс Казахстан руу онгоцоор явах байх хэмээн сэтгүүлчид таамагласан байна. Тус улсын тамирчид цар тахлаас хойш анх удаа гадаадын томоохон тэмцээнд оролцож буй нь энэ ажээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.